Өнөөдөр програм хангамжийн компаниуд томоохон систем хийчихвэл авах газар нь олдох болов уу гэж айдаг нь нууц биш ээ. Тэгвэл тэр авдаг газруудынх нь одоо байгаа байдал, нөхцөлтэй харьцуулахад нөгөө програм нь өч төчнөөн зардлыг хэмнэж, ашигтай, бүтээмжтэй ажиллагааг маш сайн нэмэгдүүлж байгаа юм. Санхүүгийн томоохон програмууд манайд хэд хэд бий. Тэд бүгд л нягтлангуудын ажлыг хичнээн их хөнгөвчилж, өдөр шөнөгүй сууж гаргадаг тайлан балансыг нь шууд програмаасаа гаргаад ирдэг болсон.
Өглөө ажилдаа ирж байгаа ажилчдыг шугамдчихсан дэвтэр дээр цагийг нь бүртгээд сууж байдаг жижүүрийн оронд боловсон ресепшн охин суулгачихаад, харин нөгөө цагийг нь хурууны хээ таньдаг жижигхээн төхөөрөмж бүртгэчихдэг байх жишээтэй. Энэ төхөөрөмж цаанаа програмтайгаа холбогдоод, тэр ажилчны ирсэн явсан цагийг нь оруулаад байна. Сарын эцэст нягтлан юм уу, Хүний нөөцийн менежер тэр ажилчныг нийт хэдэн минут хоцорсоныг хэвлэж гаргаж ирээд харуулчихна. Ямар ч маапаангүй, жижүүр буруу бүртгэсэн байна гэж хэл ам болох ямар ч нөхцөл алга.
Энэ мэтээр програмын асуудлаар олон зүйлийг шийдэж болдгийг компаниуд ойлгож нэвтрүүлж эхлээд байгаа. Өөрөөр хэлбэл програмын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдэнээ гэсэн үг.
Тэгвэл бидний өдөр тутмын амьдралд ямар ямар зүйлийг програмчилж, шинэчилж, хурдан боловсронгуй үйлчилгээг бид авмаар байна вэ?
-Хоёр жилийн өмнө нэг семинарт сууж байлаа. Тэрэн дээр тараагдсан гадны нэг компаний танилцуулга байна. Үнэндээ тэд wiMax-г сурталчилсан л даа. Хотын бүх хэсгийн хаана ч явсан wiMax интернэтэд холбогдох боломжтой. Өндөр өндөр гэрлийн шон дээр антенн нь байрлачихаж байгаа юм. Бас тэр шон дээр утасгүй камерууд байрлаж, орчин тойрныг сайтар бичнэ. Хажуу талын байшинд амьдарч байгаа, бас нөгөө талд нь байгаа оффис, ойрхон эмнэлэг сургууль бүгд wiMax технологиор нет-д холбогдох боломжтой. Гол утга санаа нь хотын хаана ч байсан утасгүй интернэтээр бие биетэйгээ холбогдох боломжтой байгаад юм.
Монголд бол… Замын цагдаа таныг зогсоолоо. Тэр нет-д утасгүйгээр холбогдчихдог зөөврийн терминалыг цаас балны оронд хэрэглэдэг. Та үнэмлэхээ шалгуулна. Үнэмлэхний дугаарыг зөөврийн терминал руу оруулж, таны тухай мэдээллийг бүрэн харчихна. Үнэмлэх хуурамч байна уу, та өөрөө хэр зөрчил гаргадаг хүн байна гээд юу эсэхийг шалгахав. Таны гаргасан зөрчлийг мөн бичээд терминалаасаа шууд торгуулийн хуудас гаргаад өгчихнө. Тэр зөрчил ч бас төв рүү таны тухай мэдээлэл рүү нэмэгдээд явчихна гэсэн үг. Цагдаа бэлэн мөнгө хураах нь бүдүүлэг учраас та торгуулийн хуудсаа цаг тухайд нь аль нэг банканд ч юм уу тушааж байх болох нь. Гэхдээ бүр нарийн системтэй болгоод цалингаас нь суутгадаг байвал ч…
Ийм санаа яригдаж байлаа.
Өнгөрсөн зун харин нэг зоогийн газар ороход зөөгч охин яг тийм зөөврийн терминал барьчихсан явна. Надаас хоолны захиалгыг авч шууд оруулаад, мөнгөн дүнгийг нь хэлээд, мөнгөө өгөнгүүт шууд талон хэвлээд яваад өглөө. Нөгөө том кассын машин зөөврийн болчихсон нь энэ юм.
Ургуулаад бодвол… энэ охин надаас хоолны нэр аваад терминал руугаа оруулж байх хооронд цаана байгаа тогоочид ч юмуу кассанд ч юмуу хоолны нэр давхар очоод, тэнд шууд хийгээд юмуу, аягалаад эхэлж байвал бас л шуурхай болох байгаа биз…
Энэ бүхний тулд мэдээллийн нэгдсэн боловсронгуй, төгс сүлжээ хэрэгтэй байгаа юм. Нээрээ нилээн хэдэн жилийн өмнө DHL-тэй хамтарч ажиллаж байлаа. Тэр үед тэдний илгээмж хүргэдэг жолооч нар илгээмжээ эзэнд нь хүргэхдээ зөөврийн бар код уншигчаар нөгөө илгээмжний кодыг уншуулчихдаг болсон. Ингэж илгээмж эзэндээ очсоныг бүртгэчихдэг болсон гэж байлаа. Урьд нь бол жолооч нар дэвтэр бал хоёр бариад нөгөө хүнээрээ хүлээн авсан гэсэн гарын үсэг зуруулдаг байжээ. Одоо ингэж гарын үсэг зуруулдаг систем хаа сайгүй хичнээн байгаа бол.
Нөгөө “Дэлхий хавтгай” номонд бичсэнээр алдарт Уолл Март сүлжээний амжилт яг иймэрхүү л системээр үйл ажиллагаагаа түргэн шуурхай болгосонд байдаг. ХҮргэгч жолооч нар нь дэвтэр бал барихаа больсоноос гадна, хуваарь, хүснэгт болсон цаас барьж явахаа болиод чихэвч зүүгээд явдаг гэнэ. Чихэвчээрээ юуг хаашаа хүргэж өгөх ёстой тухай төвөөс ирэх зааварчилгааг сонсоод хоёр гар нь чөлөөтэй явж илүү их зүйлийг өргөдөг, зөөдөг болжээ. Энэ бол бага, жижиг юм биш ээ. Яах аргагүй бодох л ёстой бизнесийн ухаан.
Хүнсний дэлгүүрт ороод худалдагчаас юм авах гэж загнуулж, хүлээж зогсдог байсныг миний үеийнхэн хальт мэдэх биз ээ. Супермаркет бий болоод бас л сайхан болжээ. Одоо энэ эмч нар бас л хэцүү байна. Улсын ихэнх эмнэлгүүдийг хараарай, өвчтөнөө үзэхээс илүү А4 дээр хэвлэсэн хүснэгтэн дээрээ овог нэр, нас хүйс, даатгалын дэвтрийн дугаар зэргийг гараараа бичиж бүртгээд бараг 5-10 минут болно. Уг нь сүлжээнд холбогдсон РС-тэй, аюулгүй байдлаа сайн хангасан ядаж дүүргийн иргэдийн мэдээллийн сантай, минийхээ регистерийг оруулаад бүх юм Ok болж болно биз дээ. Тэгэхэд банк бас утасны оператор компаниуд яадаг билээ, тэдэнд миний овог нэр байхад л хангалттай байдаг…



Сэтгэгдэлүүд:
Bi ogloo neg hyatad huuhentei uulzsan chini namaig ireh hagas saind concertondoo uridag yum bna...Yu togloh yum be gesen chini togoldor huuriin bie daasan toglolt gej avdiin... ternii huruunuudiig ni barij uzlee, miniihaas hamaagui boginohon...Baga bhad hogjim bujgiin dund surguulid togoldor huuriin angid elseh gesen chini bagsh ni minii huruunuudiig "boginohon bna, chi hezee ch togoldor huur togloj chadahgui yagaad gevel ene hogjmiig toglohod huruu urt bh ni hamgiin chuhal" geed halgaagaagui yum daa....
Ene bichken tuuhee ter ohind yarital, ter bas oroigoor hogjmiin surguulid yavah geed huruunaasaa bolood chadaagui.. Harin eej aav ni togoldor huur avch ogch, ooroo bainga hicheeleseer bgaad sursan... Huruu chuhal bish yum bna lee.. Bi uuniig batalsan geed l ineegeed bsan.. Bi tegehed hezee ch butehgui yum bna geed l moroodloo hayachihsan bh shig.... Odoo ter ih mundag togoldor huurch bolson yum bh.. uul ni biotech-engineer huuhen yum. Ene ih ajliig yaj amjuulav gej gaihaad l bna...
Bid uul ni Hyataduudaas dordood bh yumgui l bmaarsan.. Daanch yum hiih geheer l bidnii zalhuu, durgui 2 ni zereg hureed bdag yum bolov uu, kkk
http://web.mit.edu/events/soros/
ямар хуруугаа таслаж эрт ирдэг хүндээ өгч явуулалтай нь биш
Тэнүүлч ээ, наадах чинь санаа байна шүү. Мэс засалч хайдгийм уу. Хаха.
Сэтгэгдэл үлдээх: