Бид бүгдийн хамгийн сайн анд гэж болох нэгэн програм 25 нас хүрчээ. Үнэндээ компьютер дээр ажилладаг хүн бүрийн хамгийн сайн мэддэг, хамгийн их ашигладаг програм бол энэ юм. Тэр бол алдарт Microsoft Word.

Албан хэрэг болоод бичиг баримт боловсруулдаг програмууд дунд аль хэдийн монополь болсон энэ програм зууны дөрөвний нэг үеийг тууллаа гэж мэргэжилтнүүд үзэж, төрсөн өдрийн мэнд хүргэцгээж байна. Энэ програмын хамгийн анхны хувилбар нь 1983 оны 10-р сард гарчээ.

Гэхдээ Word програм нь хамгийн анхных бас биш юм. Түүнээс өмнө Bravo хэмээх нэртэй хамгийн анхны бичиг баримт боловсруулагч байсан. Чарлез Симони, Бутлер Лампсон нар үүнийг 1974 онд хөгжүүлсэн бөгөөд зурагны зүүн талд байгаа Xerox Alto хэмээх машин дээр ажилладаг байв. Энэ машин бол хамгийн анхны мауз ашигладаг болон график интерфэйстэй байжээ.

Зурагны зүүн гар талд зогсож буй Чарлез Симони 1981 онд Билл Гейтстэй нэгджээ. Пол Ален тэр гурав арай илүү баримт бичиг боловсруулдаг програм зохиохоор шийдсэн юм.

1983 онд анхны Word 1.0 гарч, тэр нь MS-DOS болон Xenix-д зориулагдсан байлаа.

Харин энэ бол 1985 онд гарсан MAC-д зориулагдсан Word 1.0 юм.

MAC-д зориулагдсан хувилбар нь амжилттай байсан ч тэд өөрсдийн Windows -д зориулагдсан Word-г гаргахаар шийдэж, 1989 онд гаргаж чаджээ.

Гэхдээ MS-DOS-ыг ч бас тэд хаясангүй. 1991 онд түүнд зориулсан 5.5 хувилбар, 1993 онд 6.0 хувилбарууд нь гарсан бөгөөд эдгээр нь bold, italic, underline-ий боломжуудтай, маузаар ажиллах боломжтой, доошоо урсдаг цэстэй байлаа.

Word 2.0 нь 1991 онд гарснаас хойш Windows-д зориулсан Word-ын дараа дараагийн хувилбарууд гарсаар л байв.

1997 онд гарсан Word 97-ийн цоо шинэ зүйл бол "Clippy" байв. Энэ нь оффисийн туслагч бөгөөд "бүжиглэж" байгаа хоёр нүдийг та санаж байгаа байх.

Windows-д зориулсан Word 2000-д гол нэмэгдсэн зүйл бол хэрэглэгч өөрөө энэ програмынхаа өнгө төрхийг өөрчилж болох боломж байлаа.

2001 онд Office XP буюу Word 2002 олон нийтэд зарлагдсан бөгөөд Clippy-г харин тэд байх ёсгүй гэж үзжээ. Тиймээс түүнд тусад нь хувийн вэб сайт хийж өгсөн байна.

Дээрх өдрүүдэд ямар ч өрсөлдөгчгүй байсан гэж болох бол одоо Sun-ий OpenOffice.org болон Google-ийн онлайн Google Docs хэмээх өрсөлдөгчтэй болсон. Хамгийн сүүлд Office Word 2007 гарсан ба эхэндээ нилээн олон зүйл өөрчлөгдсөн хэрэглэхэд төвөгтэй гэмээр байсан ч одоо нэгэнт хэрэглээд дадсан хэрэглэгчид бол "амтанд нь орсон" гэхэд болно. Ямар ч байсан өмнөх хувилбараасаа хэрэглэгчдийн бараг хэрэглээд байдаггүй олон боломжуудыг хассанаас гадна энэ хувилбар нь хэрэглэхэд маш хялбар, бүх зүйлээ гарын доор байлгаж болох боломжийг оруулж өгчээ.
Эх сурвалж: http://www.pcworld.com/



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: