Хөгжил ба ид шид

Технологи бол яг л ид шид юм. Ид шидийг хүмүүс өөрсдөө бүтээж байна. Дээхэн үед, тодруулбал миний багад ч ид шидтэй үлгэрийн киног шимтэн үзээд, ид шидтэн байвал гоёо гэх мэтээр ургуулан бодоод л унтдаг байсан бол ид шид миний хажууд ирчихжээ. Тэр үед буюу хамгийн наад талын үе болох 1990-ээд онд л, дөнгөж арав гаруй жилийн өмнө амьдарч байсан хүмүүс одоо технологийг шүтэн биширсээр байна. Харин өсвөр насныхан хэзээний л ийм байсан юм шиг хээвнэгхэн алхаж яваа. Тэд АНУ-д байгаа ах эгчтэйгээ чатлахдаа юман чинээ боддоггүй. Харин 30 гаруй насны залууст энэ үнэ цэнэтэй зүйл байлаа.

УТсаар ярих гэж бөөн юм болдог, ярьчихвал ашгүй дээ, амжуулчихлаа гэж уртаар санаа алддаг, түргэн дуудах гэж ойрхон айл, дэлгүүр рүү гүйж царайчилдаг, нэг айлд дор хаяж арав, хориулаа цуглаад ганцхан суваг үздэг, гэрэл цахилгаан элдэв татварыг авах хүн нь айл айлаар орж явдаг байсныг бодвол бид одоо хөгжчихжээ.

Халаасанд бэлэн яваа утсаа гаргаж ирээд хүссэн хүнтэйгээ ярина, тийм ч их хэрэгтэй биш байсан ч зүгээр л сонин сонирхож, мэнд мэдэж ярина, гэрэл цахилгаан, элдэв төлбөрөө банканд очоод өгчихнө, интернэт байвал интернэтээр төлчих боломж одоо ирж байгаа, арвуулаа нэг суваг үздэг байсан бол, ганцаараа 50 60 сувагаас сонголт хийж үзэж байна. Бидний амьдарч байгаа нийгэм, орчин яалт ч үгүй ид шидийн юм шиг өөрчлөгджээ. Тэгсэн мөртлөө бид дэлхийн хөгжлийг гайхан биширсээр л байна, өөрөөр хэлбэл бид хоцорч л явна, гэхдээ аажуухан ч гэсэн араас нь гэлдэрч яваа. Гэхдээ хурдацтай хөгжүүлж, хурдан хурдан дэлхийн технологиос оруулаад ирэх боломж уг нь манайд байдаг юм билээ.

"Таны гадаад паспорт гарсан тул ирж авна уу" гэдэг мессеж утсанд ирдэг болсон гэнэ. Сайн л хэрэг. Гэхдээ аль эрт ингэх боломж байлаа. Үүнээс улбаалаад төрийн бусад байгууллагууд яагаад үүнийг гялалзтал хурдан нэвтрүүлчихгүй байгаа юм бэ. Дарга бол сайн менежер байх ёстой болохоос биш, ажилтнуудынхаа цагийг бүртгээд суудаг хүн биш. Өөрөө сайн менежер байж чадах юм бол, тэртэй тэргүй ажилтны хэр зэрэг ажилласан цагийн бүртгэл нь ажлаар нь тодроод гарах хэрэг билээ. Яг үүнийг яривал өөр бөгөөд том сэдэв болоод явчих болохоор ингэсгээд орхие, харин Төрийн байгууллагуудын дарга нар өөрсдийгөө менежер гэдгээ ухаараасай. 

Наад захын лавлагаа авахын тулд очоод захиалгаа өгдөг юм билээ, тэгээд бас хэд хоногийн дараа гардаг. Тэр захиалгыг интернэтээр юмуу утсаар авчихвал яагаад болохгүй гэж, хүмүүс ахин дахин явж үйлчлүүлэх албагүй. Ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэхдээ юу юу хэрэгтэйг хүмүүс интернэтээр харчихаж чаддаггүй, тэнд угаасаа байдаг үгүйг мэддэггүй. Хэрвээ байдаг бол хүмүүст хэрэглүүлж хэвшүүлэх хэрэгтэй. Тиймээ, технологийн ид шидийн юм шиг хөгжлийг бид хувийн хэвшил, бизнесийнхэн, банк, оператор компаниудаас л авч, харж үзэж байгаа болохоос биш, төрийн байгууллагуудын хувьд ахицтай өөрчлөлт гараагүй ажээ.

Сүүлийн жишээ, Солонгост байдаг найз охинд маань хүүгийнх нь гэдсэн доторх хэрхэн бойжиж байгаа нь СД дээр байдаг гэнэ. Очоод хяналтын эмчдээ үзүүлэх болгондоо нөгөө эмч нь хуулаад өгдөг байж. Энэ бол баталгаатай үйлчилгээ, эх хүүхдэд зориулсан дурсгалтай үнэ цэнэтэй үйлчилгээ биш гэж үү. Манайд бол хяналтын эмч нар юун компьютер...

Сэтгэгдэлүүд:

1. od111 (зочин) | 2008-09-14 14:36:34
Hi,unexeer unen yum bichjee,texnologiin xogjil bol unexeeriin gaixamshig,ulger l gesen ug,ondor xogjilt ornuudad bux zuil shuud gereesee interneteer zaxialgaa ogood l guitsee,sanaa zovox zuil yu ch alga,goe shuu,staashid ulam l xogjino shu de
2. k (зочин) | 2008-09-14 19:38:58
za ter huuhed ch yum uu busad erhtenguudiig hardag ultraschall bagajiig avch bolno, mongogui l bhgui yu, esvel turuu uyeiinhen tiim zuil bdag gej meddeggui. zarim neg zuiliig bid oorsdoo buteeh shaardlagagui harin hudaldan avah chadvartai bh heregtei bh. yalanguya emnelegiin bagajuud deer.gevch bagaj ter bolgon naidvartai bish, emch hunii ooriinh n turshlaga bas heregtei.Odoo negmgl emch ug n interneteer ter bagajnii nereer haigaad olon sanaluudaas songood l hudaldan avlaa boloo. hetsuu bish , Toriin bguullaga-iin huvid ted olon zuiliig hongovchilj boloh ch huvi hunii nuuts m,edeeleltei zuiluudee online-eer avaad hereggui bh. harin bogloh anket ene teree medeej online tavij bval amar l bh.
3. Болжмор | 2008-09-14 22:09:40
Үнэхээр тийм шүү...хөгжлөө дагаад оролдоод үзвэл уг нь болохгүй юмгүй л баймаар...цахим сүлжээнд бүгд хамрагдчихвал хичнээн амар гээч...
4. max (зочин) | 2008-09-15 10:37:16
chinii ene zuliig unshihaas zalhuu hurev hahahha

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.