Ихэнх хүмүүс Windows үйлдлийн систем ашигладаг. Үүн дээр хэрхэн хурдан ажиллах, компьютераа бүүр хурдан яаж ашиглах ганц зүйл хэлж өгье. Энэ бол Run командын цонх байна.

Миний энэ хэлэх зүйл XP дээр бол болохгүй байж магадгүй, гэхдээ л Windows-ийн бүх хувилбарууд дээр болох учиртай.
Run команд Start цэсэнд байдаг. Цэснээс гаргаж ирж болох ч бүр хурдан гаргая гэвэл Windows-ийн цонхтой товчоо R үсэгтэй хамт дараад Run цонхоо шууд гаргаад ирж болно. /Windows+R/
Тэгээд цонхныхоо open хэсэгт дараах командуудыг өгөхөд уг програмууд шууд гарч ирнэ.
| Команд | Хэрэглээний програмууд |
|---|---|
| Windows-ийн тогтмол хэдэн програмууд | |
| mspaint | Paint |
| wordpad | Wordpad |
| calc | Calculator |
| notepad | Notepad |
| sndvol32 | Volume Control |
| regedit | Registry Editor |
| iexplore | Internet Explorer |
| wmplayer | Windows Media Player |
| cmd | Command Prompt |
| msconfig | The startup program manager |
| moviemk | Windows Movie Maker |
| snippingtool | Snipping Tool (works in Windows 7 only by default) |
| Office-ийн хэд |
|
| winword | Word |
| excel | Excel |
| powerpnt | PowerPoint |
| Control Panel |
|
| appwiz.cpl | Add or Remove Programs |
| desk.cpl | Display |
| Нийтийн хэрэглээний хэд |
|
| firefox | Mozilla Firefox |
| itunes | iTunes |
| winamp | Winamp |
| notepad++ | Notepad++ |
| mplayerc | Media Player Classic (from the K-Lite Codec Pack bundle) |
Энэ хэдэн програмууд мэдээж таны компьютер дээр байгаа бол яг одоо туршсан ч болно. Vista дээр би туршиж үзлээ, болж байна.
Хүссэн програмийнхаа командыг хийж болох уу?
Мэдээж болно. Program files-ийнхаа командыг үүсгэе гэж бодьё. Үүний тулд шинээр shortcut үүсгээд түүнийгээ prf гээд нэрлэчихье. Энэ shortcut-аа C:\Windows дотор хуулна. Ингээд л болоо. Одоо Run командаа нээж байгаад prf гээд биччихэд л миний Program files шууд гараад ирэх юм. Энэ маягаар өөрийнхөө байнга хэрэглэдэг програм болон фолдеруудынхаа командыг үүсгээд ажлаа хөнгөвчлөөрэй. Хүн хальт харсан ч компьютерийн мэдлэг cool харагдана шдээ.



Сэтгэгдэлүүд:
Харин Виндовс + Р бол сурчихлаа. Гялайлаа.
ганбат - за за% энэ програмыг манайхан суулгаад авчихна биз.
анжгай- харин тийн. цээжлэнэ. гэхдээ байнга хэрэглэдэг ганц хоёроо цээжилчихвэл... бас хүний компьвютер эн тэр дээр ингэвэл хайхаасаа ч хурдан байж мэдэх юм. бусдаараа ч зарим тохиолдолд старт цэс хурдан ч байж болно.
Сэтгэгдэл үлдээх: