Гар утас нь үүрэн системээр ажилладаг эд бөгөөд яриа дуудлага хийхэд давтамж ашигладаг юм. Тэгэхээр өдөрт хэдэн зуун мянган хүн гар утсаа ашиглаж зэрэг зэрэг дуудлага хийн, мэссэж бичиж өөр хоорондоо холбогдож байгаа. Гэтэл тэр олон давтамжууд хоорондоо давхцаж янз бүр болохгүй, яагаад бид өөр хоорондоо тун цэвэр ярьж чадаад байна аа. Үүрэн систем гэдгийн гол утга учир энд л байгаа юм.
Тиймээ, үүр гэдэг бол маш чухал систем. Үйлчилгээний нийт бүс нутгаа ойролцоогоор 16-20 квадрат метрээр 6 талт таст хэлбэртэйгээр хуваана. Тэгэхээр маш олон жижиг жижиг хэсгүүд бий болноо доо. Тэр жижиг хэсэг болгон нэг нэг суурин станц буюу антентай байна. Энэ антен мэдээж тэр хавьдаа томоохон өндөр байшин барилга юм уу, өндөрлөг газар байрлах учиртай.
Суурин станц буюу антен нь бага чадлынх байдаг. Нэг ёсондоо дохио, давтамжийг гадагш цацахдаа тийм ч хол цацаад байдаггүй болохоор үүрэн дотроо дохио цацаж, яриа болон мэссэжийг өөрийн үүрэн дотроо илгээдэг гэсэн үг. Тэгэхээр зэрэг би энд утсаараа ярьж байхад зэргэлдээ үүрэн хэсэгт өөр нэг хүн утсаар ярьж, бид хоёр ижил давтамж хэрэглэж байсан ч бие биедээ огтхон ч нөлөөлөхгүй байж чаддаг байна. Үүр бүр дотроо олон тусгай сувагтай, тоон технологийн хувьд энэ сувгийн тоо бүр ч нэмэгддэг байна. Үүрэн телефон гээд яриад байдгийн учир энэ л юм. Тэгээд өөр үүрт байгаа хүн рүү ярихад, ярьж байсан хүн маань өөр үүр рүү шилжихэд, өөр оператор-ын хүнтэй ярихад, гадаад дотоодын гар утас руу залгах зэрэгт тун нарийн технологь зохицуулалт байдаг аж.



Сэтгэгдэлүүд:
Үүрэн хөдөлгөөнт холбооны нэгдүгээр үе: Хөдөлгөөнт телефон үйлчилгээг аналог технологид тулгуурлан, макро үүрийн зохион байгуулалттай гүйцэтгэж байсан. Жишээ нь AMPS.
Үүрэн хөдөлгөөнт холбооны хоёрдахь үе: Сайжруулсан утасгүй телефон үйлчилгээг тоон технологид тулгуурлан, микро үүрэн зохион байгуулалттайгаар явуулдаг. Төлөөлөгч нь IS-54, GSM.
Үүрэн хөдөлгөөнт холбооны гуравдахь үе: 2001-2010 он хамаарагдах бөгөөд чанарын өндөр төвшний телефон яриа, өндөр хурдтай өгөгдлийг нэгтгэсэн, олон орчинт үйлчилгээ явуулах боломжтой дэлхий нийтийн сүлжээнд холбогдох боломжтой.
Үүрэн хөдөлгөөнт холбооны дөрөвдахь үе: 2010 оноос хойшхи үе хамаарагдана. Алсын зайн сургалт, ухаалаг сүлжээний үйлчилгээ болон мэдлэгт үндэслэгдсэн сүлжээний үйлчилгээг явуулах боломжтой болно.
CDMA систем нь одоогийн байдлаар үүрэн телефон холбооны байгууллагуудын ашиглаж буй системүүдээс хамгийн сүүлд хэрэглээнд нэвтэрсэн, орчин үеийн үүрэн холбооны дүр төрх ирээдүйг тодорхойлох магадлал өндөртэй систем юм.
CDMA технологи нь хөдөлгөөнт холбооны системийн бусад технологуудтай харьцуулахад сүлжээн дэх давтамжийн зурвасын дахин ашиглалт, радио сигналын чадлын хяналт, хүлээн авах чадвар, хамрах хүрээ, багтаамж, чанар харилцан зохицох боломжийн үзүүлэлтүүдээрээ боловсронгуй технологи бөгөөд энэ онцлогоороо 3 дахь үеийн технологид ашиглагдаж байна.
Энэхүү хөгжлийн явцад манай компани 3 дахь үеийн системийн хамгийн дэвшилтэт үйлчилгээний технологи болох EV-DO системийг нэвтрүүлснээр Монгол улс хөгжиж байгаа орнуудын хэмжээнд хөдөлгөөнт холбооны 2 дахь үеийн системээс 3 дахь үеийн системд шилжиж байгаа тэргүүлэх орнуудын тоонд зүй ёсоор орж байна.
Хөдөлгөөнт холбооны 2 дахь үеийн технологийн үйлчилгээ нь хэрэглэгчид гар утсаар зөвхөн яриа болон текст мэдээлэл дамжуулах төдийгөөр хязгаарлагдаж байсан бол 3 дахь үеийн систем нь хөдөлгөөнт холбооны бүх төрлийн хэрэглэгчид гар утаснаасаа болон утасгүй модем бүхий компьютероосоо өндөр хурдаар интернэтэд холбогдох, худалдаа хийх, банкны үйлчилгээ авах, байршил тодорхойлох, зураг, видео бичлэг дамжуулах, хүлээн авах зэрэг асар олон үйлчилгээний боломжийг олгох юм.
Ерөнхийдөө CDMA системийг дараахи 3-н давуу талаараа бусад системээс ялгаатай гэж үздэг. Өндөр хурдтай 10 дахин бага долгион ялгаруулдаг, Ярианы нууцлалын түвшин илүү. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр ашиглагдаж байгаа үүрэн холбооны системүүдийн ялгаа нь тэдгээрийн хурдаас хамааран бий болж байна.
Өндөр хурдаар мэдээлэл дамждаг систем ашиглаж байгаа үед системдээ тулгуурласан шинэ шинэ үйлчилгээнүүдийг би болгох боломжтой бол хурд багатай системд энэхүү үйлчилгээг ашиглах боломжгүй байна. Эдгээрийн ялгааг компьютэртэй зүйрлэж болох юм. Тодруулбал өндөр хүчин чадал шаарддаг Programm-уудийг бага хүчин чадалтай компьютерт ашиглах боломжгүй байдаг.
Мэдээлэл дамжих хурд
AMPS Зөвхөн яриа дамждаг
GSM GSM-9.8kbps, GPRS-171.2kbps, 3GSM-WCDMA дээр үндэслэсэн
CDMA CDMA IS95-144kbps, CDMA 1x-307kbps, CDMA2000 1x EVDO 2.4mbps, CDMA2000 1x EVDV-3.09mbps
Ерөнхийдөө хөдөлгөөнт холбооны ирээдүйн хандлага нь CDMA системд тулгуурлан хөгжих магадлал маш өндөр байна. Үүний жишээ нь 3GSM буюу GSM системийн хамгийн сүүлийн хувилбар нь WCDMA системд тулгуулрласан болохыг гэсэн Үүрэн телефон технологийн хөгжлийн явцыг доорхи зургаас тодорхой харж болох юм.
Эндээс CDMA систем нь 2.5 дахь үеийн технологи буюу GSM системийн дараагийн үе болох GPRS системийн нэг үеийн технологи болох нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр орчин үед 3 үзүүлэлт Олон Улсын Хөдөлгөөнт Холбооны Нийгэмлэгийн алтан хэмжүүр болж байна. CDMA систем нь эдгээр 3 үзүүлэлтийн хувьд давуу талыг эзэмшдэг.
Эдгээр нь:
- Мэдээлэл дамжуулалтын хурд
- Нууцлалт
- Цацраг туяаны түвшин юм.
CDMA системийн тухай ухагдахууныг QUALCOMM компани (АНУ болон дэлхийд харилцаа холбооны салбарт нэрд гарсан томоохон компани)-аас бүрэлдүүлдэг хэдий ч Солонгосын судалгаа шинжилгээний институт, ETRI болон Hyundai, LG, Samsung компаниуд 1995 онд дэлхийд анх удаа таниулан нэвтрүүлсэн юм. Өнөөдөр CDMA системийг олон оронд хөдөлгөөнт харилцаа холбооны үндэсний стандартаа болгосон ба дэлхий даяар CDMA системийг хэрэглэгчдийн тоо 150 саяас хол даваад байна. Хамгийн сүүлд хөдөлгөөнт холбооны 235 сая хэрэглэгчидтэй Хятад улс CDMA системд шилжлээ.
Сэтгэгдэл үлдээх: