Бид програм хангамж ямар хэрэгтэй юуг хэмнэдэгийг гадарладаг болсон. Мэдээж зардал чирэгдлийг хамгийн их хэмнэнэ. Ер нь бол манайд нилээн амжилт олсон нь санхүү, нягтлан бодохын програм гэж боддог. Тэгээд хүний нөөц юм уу даа. Бизнест хамгийн чухал нь ажилтан, тэгээд гол зорилго нь мэдээж мөнгө олох. Тиймээс хүнээ зөв удирдаж, оновчтой зохион байгуулж, хяналт тавих, ажил үүргийг нь дүгнэхдаа автомат болгохыг илүүд үзсэнээр хүний нөөцийн програм гайгүй хөгжсөн гэж бодлоо.
Мөнгө бол мэдээж, хаанаас яаж орж ирсэн мөнгөө хааш нь яаж зарцуулж байгааг дарга нар бүгд хянах сонирхолтой. Тэгээд л санхүүгийн програм хамгийн үнэтэй, хамгийн борлуулалттай байсан. Гол хэдэн том компаниуд, тэгээд том хэдэн супермаркетууд бүгд л монгол програм ашиглаж байгаа. Энэ бүгдийг соргогоор олж харсан програм хангамжийн компаниудын захирлууд тун овжин сэргэг байж чаджээ.
Одоо бол манайд өрхийн төсвөө хянах програм, зочид буудлын програм, зоогийн газрын програм, номын сангийн програм, авто засварын газрын програм гээд үй олон програмууд бий. Баргийн програмуудыг зохиох чадалтай компаниуд байхгүй биш байгаа л даа. Гэхдээ яагаад энэ салбар удаашралтай муу хөгжөөд байгаа нь хэрэглэгч алга байгаад учир байна уу гэж бодогдлоо. Өрхийн төсвөө цаасан дээр ч хөтөлдөггүй айлууд учиргүй програм дээр хөтөлнө гэж үү. 100 төгрөг дутчихлаа, чи юу юу авав гээд нөхөртэйгөө орой бүр хатуу тооцоо хийх үү. Зочид буудлынх хэрэгтэй ч, зоогийн газар бол хэцүү л юм. Дээр нэг бичсэнээр зөөврийн терминалаар зөөгч нар бичээд явчихвал хурдан л юм байна лээ. Тэрнээс биш пс дээр захиалга авбал хурдан гэхээсээ илүү удаан ч үйлчилгээтэй болж мэдэх юм. Энэ мэтээр хэрэглэгчээ тун сайн тооцоолж програмаа гаргахгүй бол хий дэмий цаг зав үрсэн хэрэг болох юм.
Хэдэн жилийн өмнө нэг найз маань дипломын ажлаа Өрхийн эмнэлгийн програмаар хамгаалж байлаа. Харахад тун дажгүй санагдсан. Даанч ачааллаа дийлдэггүй өрхийн эмнэлгийн эмч нар пс дээр бүртгэлээ хийх гээд суучихвал өдөртөө хэдхэн хүн л үзэж амжих байх гэж бодогдож байсан. Үзсэн үзэх болчихсон, хэцүү өвчтэй, гайгүй өвчтэй, нялх хүүхэд хэд байна, вакцинд хамрагдсан эсэх гээд бүгдийг нь бүртгээд явчихвал тун хэрэгтэй санагдаад байгаан. Оюутан байхад бид нараар их сургуулийн мэдээллийн санг автоматжуулах бил үү тиймэрхүү програм зохиолгож байлаа. Оюутан багш захирал бүгд нэг сан руу хандаж, өөр өөрийнхөө мэдээллийг авчихдаг, жишээ нь оюутан бол дүнгээ хуваариа, хичээлээ харчихна гэх мэтээр. Одоо бол ихэнх сургуулиуд иймэрхүү вэб програмтай болчихсон юм шиг байна лээ.
Одоо ч тэгээд төр төсвийн байгууллагаасаа эхлээд бүхий л юм автоматжаад эхэлчихлээ. Хүссэн хүсээгүй програм хангамж манайд хөгжиж байна. Хөгжиж эхэлж байгаа учраас энэ салбарын компаниудад учирч байгаа томхон бэрхшээл бол түрүүн хэлсэн Хэрэглэгч л юм даа. Харин зайлшгүй хэрэглэгч байгаа банк санхүү, бизнесийн салбарынханд чухал хэрэгцээтэй програмыг зохиолоо гэхэд мэдээж амжилттай борлуулж чадна гэж итгэж байна. Мэдээж үнэ дээрээ тохиролцвол шүү дээ...



Сэтгэгдэлүүд:
Тэгээд APPLICATION хийлээ гэхэд үнэ ямар билээ дээ. Тэгсэн дор OUTSOURCING хийгээд явж байсан нь илүү юм шиг ээ.
Сэтгэгдэл үлдээх: