Гар утас
“Өгч бай даа”, “Утсыг чинь үзье”, “Чиний утас ямар юм бэ” гэх зэрэг үгсийг хэлээд л таны утас руу хэн нэгэн гараа сарвайж байсан уу. Гэхдээ ингэж хэлдэг нь бараг цөөхөн байх шүү. Зарим нь бол өгөхгүй шууд ширээн дээр байсан утас руу гар нь явдаг. Хэрвээ та бас ингэж байсан бол хүний утсыг аваад юу хийдэг вэ. Юуг нь сонирхож үздэг вэ.
Үнэндээ бол гар утас тухайн хүний хувийн өмч юм. Өнөөдөр технологийг дагаад хувь хүний мэдээлэл болоод хувь хүний өмчийн талаар их яригдах болсон. Зүгээр миний бодлоор бол хэн хүний халдаад дураараа нээж ухаж төнхөөд байдаг зүйл биш шиг санагддаг. Гар утсан дотор дуртай дуу, бичлэг видео, зураг /нууц ч байж болох/, мессеж гээд нилээн олон зүйл бий. Эхнэр нөхрүүд бол дүүрч, бие биенээсээ юугаа ч нуухав гэхэд ах дүү, ангийн хамт олон, найз нөхөд ч гэсэн гар утас нь хүртэл дундаа байж болмооргүй юм шиг. Хэрвээ сонирхоод зүгээр үзэх гэж байгаа бол яалт ч үгүй зөвшөөрөл авах хэрэгтэй.
Манай дүү оюутан. Таньдаг мэддэг олон хүүхдүүд утсыг нь оролдохдоо хэн нэгэн рүү мессеж бичээд, нэгж явуулаад, залгаж яриад, зураг хөргийг нь үзээд, дуу, видео гээд бүгдийг нь онгичоод үзчихдэг гэсэн. Дүүд маань эвгүй санагдаад сүүлийн үед цэнэг нь дуусах гэж байгаа гээд хэлчихдэг болсон гэж байна лээ.
Компьютер, ноүтбүүк ч гэсэн үүнтэй адил хэдий ч манайд хүн бүр өөрийн гэсэн компьютертэй биш учраас одоохондоо ярихад болоогүй юм.
Бэлэн мөнгөний карт
Энэ бол мөнгөний карттай холбоотой. Манайд карт ашигладаг хүмүүс нилээн олон болсон. Гэхдээ үүнийг хүн бүр анхаараасай. Хоёр жилийн өмнө хүмүүс цалингаа картаар авч эхэлж байлаа. Нэг удаа гудамжинд байдаг ХХБ-ны кабинтай АТМ-с мөнгө авах гээд зогсож байв. Нилээн оочертой. Кабинаас нэг хүн гараад зөрөөд нэг хүүхэдтэй хүүхэн орсон чинь ард нь байсан залуу бас яваад орчихсон. Уул нь танихгүй хүмүүс л байх шиг байсан. Хүүхэн гарсан чинь залуу үлдсэнээ, дараа нь байсан залуу бас орчихсон. Хүмүүс давхар кабин дотор оочерлоод байж билээ. Одоо бол ийм юм байхгүй байх. Гэхдээ дэлгүүрийн ч юмуу, банкны үүдэнд байдаг ил задгай АТМ дээр бол нэг хүн мөнгөө авч байхад дараагийн хүн АТМ-ын буланг түшээд зогсчихсон хараад хүлээгээд зогсч байдаг. Би үүнд ёстой дургүй. Бас нэг юм хэлэхэд хэт орой, унаа машин, хөл хөдөлгөөн цөөтэй үед АТМ-с мөнгө авах дэмий байх.



Сэтгэгдэлүүд:
Би ямар сайндаа ATM -аас мөнгөө авахдаа ард байгаа хүн хараад байх юм бол өөдөөс нь тас харчдаг.
Сэтгэгдэл үлдээх: