Мессэжний хэрэглээ буюу хүсэл биелүүлэгч технологи

Мэдээллийн технологийн ачаар өөрийн хүссэнээ олж авч байна. Хамгийн энгийн жишээ юу вэ. Та нар сана даа. Хэзээ байтлаа бид нар яг одоо үзэж байгаа зурагтаараа юу үзмээр байгаагаа хэлээд, хэдхэн минутын дараа түүнийгээ үзэж байлаа. Тийм ээ, хэзээ л телевизорыг бид захирч байлаа, бид л түүгээр юу гарсныг чимээгүйхэн үзээд суудаг байв.

Эхлээд кабелийн телевиз бий болж, эхлээд ганцхан, дараа нь хэдхэн Монгол суваг үздэг байсан бид нар дэлхий дахины нэртэй сувгуудыг үздэг болж, 30, 40 суваг эргүүлээд суудаг болсон. Тэр үед, за бараг 90ээд оны сүүлээр шүү дээ, Монголын сувгуудаар гардаг цөөн хэдэн хөгжмийн нэвтрүүлгийг алгасахгүй ширтэн суугаад дуртай хэдэн дуугаа явах нь уу гээд горьдоод суудаг байлаа. Манай ах бүр яадаг байсан гээч. Приставкаа бэлдэж суугаад, клипийг монгол, гадаадгүй хуулж авдаг байсан. Дараа нь тэр кассетаа байн байн үзэхээр их гоё. Тэгээд л толгой нь бохирдоно, хальс зажлагдана, тэр болгонд нь приставкаа ухна гээд түмэн бэрхшээлтэй. Инээдтэй хэрэг биш шүү, тэр байтугай бичлэг хийдэг приставка ховор л байсан юм даг. 

Одоо ямар болсон гээч. Хэдэн сувгаа эргүүлж тойруулаад хараад байхад, мессэж чатаар чинь харин дажгүй дажгүй дуунууд явах юмаа. Хүмүүс мессэж бичээд л дуртай дуугаа сонсоод үзээд байх юм. Энэ мэтээр хүн бүр гар утастай болсон болохоор мессэжний хэрэглээ их өргөн тархжээ. Би бол одоо фм гэдгийг гэртээ сонсоогүй удаж байна. ФМ бол машинд л хэрэгтэй эд болсон байна шүү.

Үзмээр байгаа кинондоо саналаа өгчихөж байна, дуртай дуугаа захиалчихаж байна, олныг хамарсан чатад оролцоод явчихаж байна, авах зарах юмаа бичээд тэр дор нь орон даяар цацчихаж байна, "За" гэх мэтийн сайн үйлсэд хувь нэмрээ оруулчихаж байна. Сэтгэж байнаа, сэтгэж байна. Энэ телевизор амьгүй хар юм байсан чинь харин харилцаа холбоо, мэдээллийн технологи, тухайлбал бүр гар утас, мессэжний ачаар амь ороод, харилцааны гол хэрэглүүр болчихжээ.

Мессэж чат анх гараад удаагүй байхдаа хүүхэд уруу татлаа, архи дарс, шоу, садар самууныг хавтгайрууллаа гээд шүүмжлээд байсан. Одоо хараад байхад танилцая гэдэг мессэж илт багассан харагдана лээ.

Сэтгэгдэлүүд:

1. angelic_universe | 2009-02-12 11:26:25
Аливаа зүйл уулаасаа сайн муу хоёр үр дүнг дагуулж байдаг шүү дээ.
Юм хөгжинөө гэдэг ЛҮД юм аа...
2. hereglegch (зочин) | 2009-03-04 20:12:52
hun turulhtunii hereglej bui zuiluud bugd sain muu 2 taltai oldoj bui bolomjuudaa zuv zuil ashiglatsgaay zaluusaa
3. найз | 2009-03-13 22:28:18
харин тиймээ, гэхдээ тэр чатыг админ нь гайгүй зохицуулдаг болчихсон байна лээ. эвгүй мессежийг гаргахгүй од модоор орлуулаад эсвэл таны мессеж гарах боломжгүй гэж байна лээ

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.