Эхлээд оюутнууд нэг вэб хийгээд, би хийсэн юм гэж бахархан хардаг байлаа. Сүүлдээ гайгүйхэн вэб хийчихээд хэрхэн яаж мөнгө олохоо сайн мэддэггүй байсан, түүнчлэн хэрэглэгч уншигч нь мөнгө төлөх дургүй байлаа. Үүний жишээ бол, www.mongolmedia.com . Уг нь ихэнх сонин хэвлэлийг тэнд нэгтгээд мань мэт нь олзуурхангуй сонин уншчихдаг байсан бол сонин хэвлэлийг төлбөрт захиалганд оруулаад, онлайн төлбөр тооцоотой болгосноор бидний хэдэн оюутан лав орохоо больсон. Гадаадад байгаа Монголчууд харин яаж хүлээж авсан юм байгаан. Тэр гэхдээ нилээн хэдэн жилийн өмнө, бараг 10 жил…
Одооноос 4-5 жилийн өмнө, дахин нэг шинэ сайт гарсан нь Оллоо байлаа. Мэдээлэл бол хүмүүст хоол, ус, агаар шиг мөнхийн хэрэгтэй зүйл учраас хүмүүс нэг үеэ бодоход мэдээллийг ашиглан өөр сувгаар мөнгө олж болохыг Оллоо-с эхлээд мэддэг болсон. Гэхдээ ингэж мэдээлэл-г хүнд хүргэхийн хажуугаар сурталчилгаа тавьж мөнгө олоход зардал бага гарах хувилбар нь мэдээж бэлэн мэдээлэл сонингоос авах байлаа. Аль ч сайтууд энэ тал дээр гэнэн байсан гэж би бодохгүй байна, ямар нэгэн хувилбараар хамтран ажиллах гэрээний үндсэн дээр сонин хэвлэлтэй тохиролцсон л байх учиртай.
Гэхдээ тохиролцоогүй байсан ч, ер нь ямар ч тохиолдолд сонин хэвлэлийг буруутгаж болно. Тэд өөрсдөө үхэр шиг удаан хөдөлсөн, цаг үеийн мэдээгээ, дахиад хамгийн шуурхайгаар хүмүүст хүргэх учиртай тэд орчин цагийн шинэ арга зам болох вэб сайт, интернэт технологийг үл тоосон. Шар сонинууд угаасаа мэдээгээ хүнд хурдан хүргэхээс илүү, нэгэнт гарч байгаа шар бор мэдээллүүдээ сугалаа болгосон. /Тэд хоорондоо азтаны шагналаараа уралдахыг №1 гэж үзсэн/
Тэрнээс биш мэдээллээ зарах, эсвэл мэдээллийг шуурхай хүргэж, түүнийхээ хажуугаар сурталчилгаагаар мөнгө олж болох юм гэдгийг Оллоо болон бусад мэдээллийн сайтууд аль хэдийн мэдээд энэ ажлыг эхлүүлжээ. Халуун цэг дээр нь ажиллаж байгаа сонин хэвлэлийнхнээс түрүүлээд шүү…
Одоо бол Оллоо, gogo зэрэг сайтууд өөрсдөө сэтгүүлч ажиллуулах дайны болчихсон, ажиллуулчихаж ч байгаа.
Өдөр тутмын сонинууд ч гэсэн. Сүүлийн нэг хоёр жилээс л эхэлж тогтвортой ажиллах өөрсдийн гэсэн вэб сайттай болсон ч сайтаараа мөнгө олж чаддаггүй байсан болохоороо сайтынхаа хөгжлийг маш муу анхаарсан. Одоо энэ тал дээр өдөр тутмын сонинууд Ардын эрх-ээс үлгэр жишээ авч болохоор болжээ. Ардын эрх гэж эхлээд сонин гарсан. Ердөө жил гаруйн өмнөөс л байх, сонин дээрээ тулгуурлаад news.mn-ийг ажиллуулсан. Сэтгүүлчид болон сурталчилгааны менежерүүд сонин болон вэб сайтаа зэрэг аваад явчих боломж маш өндөр. Энд зүгээр л технологийн мэдрэмж хэрэгтэй байсан. Одоо зүгээр ороод хараарай, хичнээн янзын баннер, сурталчилгаа байна….
Сонины холбооныхон саяхан Мэдэгдэл гаргасан. Хариуд нь зарим сайтууд бас Мэдэгдэл гаргасан. Харин дунд нь байгаа гол хэрэглэгчид болох гадаадад байгаа Монголчууд юу гэсэн гээч… Сониныхон хил давуулаад захиалгаа авчихаж чадахгүй, хил давуулаад сонингоо хүргээд өгчихөж чадахгүй байж… Бид хаанаас мэдээлэл унших юм… гэж эгдүүцсэн. Нээрээ хэдэн сонин байгаагаас хэд нь ядаж мөнгө олдогоо байг гэхэд гайгүйхэн эмх цэгцтэй, тогтвортой вэб сайттай билээ…
Ингээд сүүлд нь хэлэхэд бизнес хийж байгаа хүн бүхэн технологийн мэдрэмжтэй байхыг шаардаад байна. Технологийн ачаар үйл ажиллагаагаа хурдасгаж, ашиг орлогоо нэмэгдүүлж болж байна. Хэрэглэгчээ таньж, зөв тодорхойлж, зөв зохион байгуулалтыг бий болгож болно. Бизнесийн хамгийн гол зүйл юу вэ. Хэрэглэгчид…



Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: