7 хоногийн дараах CES-ээс юу харагдах вэ
Яг долоо хоногийн дараа алдарт CES 2012 үзэсгэлэн болох гэж байна. Лас Вегаст болох энэ үзэсгэлэнд энэ дэлхийн технологийн бүх акулууд цуглаж ид шид, гайхамшгийг л мэдрүүлэх шиг болдог. энэ жилийн хувьд онцлог гол зүйл, олон нийтийн анхаарлын төвд юу байх талаар технологийн сайтууд ингэж бичжээ. 1.OLED Organic Light Emitting Diode хэмээх дэлгэц илүү сайжирч өндөр зэрэглэлд очжээ. Телевизийн салбарт төдийлөн олны хүртээл болоогүйг энэ жилийн CES өөрлөх болно гэж байна. Учир нь LG хамгийн том OLED  HDTV-ийг ирэх даваа гаригт танилцуулахаар төлөвлөсөн байгаа юм. Тэр нь 55 инч юм. Анх OLED дэлгэцийн технологи CES 2009 онд гарч шуугиулж байсан билээ.
"7 хоногийн дараах CES-ээс юу харагдах вэ" цааш унших »
IT-ийн ертөнц: Товч тойм
Windows XP үйлдлийн систем бид бүгдийн хэрэглээнд нэвтрээд 10 жил болчихжээ. Тэр магадгүй бусдаасаа хамгийн удаан хэрэглэгдэж байгаа хувилбар нь байж болох юм. Яагаад гэвэл XP-ийг одоо ч гэсэн хэрэглэсээр байгаа шүү дээ. Алдарт Apple-ийг үндэслэгч Стив Жобс харамсалтайгаар хорвоог орхисон билээ. Харин түүний намтар аль хэдийн хэвлэгдэж, бэст селлер болж байна. Дэлхий даяараа ухаалаг утас, таблет, авсаархан компьютер төхөөрөмжөөрөө уралдаж, амьсгалж байсан бол одоо аажимдаа түүн дээр ажиллах, гайхалтай програм хангамж үйлчилгээнүүдийн хөгжил рүү уур амьсгал шилжиж байна.
"IT-ийн ертөнц: Товч тойм" цааш унших »
Таныг нас барсны дараа
"2004 оны 11-р сарын 13-нд хорин настай түрүүч Жастин М.Эллсворт Иракт эргүүл хийж яваад замын хажуугийн бөмбагөнд өртөж нас баржээ. 2004 оны 12 сарын 21-нд Ассошиэтэд Прэсс агентлагийн мэдээлснээр түүний эцэг эх Yahoo компаниас хүүгийнхээ э шуудангийн нууц үгийг өгөхийг хүсчээ.
Эцэг эх нь э-шууданг нээж үзсэнээр хүүгийнхээ бусдад бичиж байсан болон бусдаас авч байсан бүх зүйлийг мэдэж чадах байсан аж.

"Таныг нас барсны дараа" цааш унших »
Дэлхийн аваргын үеэрх Yahoo-ийн маркетинг
Дэлхийн шилдэг сайт болох Yahoo бол шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн, шинэ харилцаа холбоо зэргийг зах зээл дээр гаргахдаа асар их туршлага чадвартай болсон компани. Хөл бөмбөгийн дэлхий аваргын үеэр тэд маркетингийн өвөрмөц ажлыг эхлүүлжээ.
 Хөлбөмбөг бол дэлхий даяар түгэж алдаршсан хамгийн олон фанатуудтай спорт. Харин Yahoo Спорт сайт бол  сард доод тал нь 20 сая хэрэглэгч эргэлдэж байдаг маш том уудам орон зай.

"Дэлхийн аваргын үеэрх Yahoo-ийн маркетинг" цааш унших »
Маркетинг, PR-даа мэдээллийн технологийг хэрэглэх нь
Сурталчилгаа бол ойлгомжтой, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зогсоо зайгүй рекламаар бөмбөгдөнө гэж манайхан ойлгодог. Гэтэл сурталчилгааны энэ үе чинь бас л арай биш болж эхлээд байна. Дэлхийн чиг хандлагаас үзэхэд сурталчилгаа, бөөн бөөн үнэтэй реклам явуулж, мөнгө хий дэмий гарздахаас бизнесийхэн зайлсхийж байна. Тэрний оронд PR-даа илүү анхаарах болжээ. 

"Маркетинг, PR-даа мэдээллийн технологийг хэрэглэх нь" цааш унших »
Мэссэжийн түүх
Мэссэж нь 1980-аад оны сүүлээр үүсчээ. Ингэхдээ GSM /Global system for mobile communications/ буюу хөдөлгөөнт харилцаа холбооны глобал систем хэмээн нэрлэгддэг дижитал технологид ажилладаг байсан байна. Энэ GSM систем бол одоогийн орчин үеийн үүрэн телефоны үндэс юм.
 Норвеги улсын инженерүүд хэрэглэгчдийн гар утсанд ажилладаг маш энгийн мэдээлэл дамжуулах системийг сэдсэн нь одоогийн мэссэж гэж болно. Ингэхдээ гар утас унтраастай байсан ч мэссэж нөөцлөгдөж байгаад утас холбогдох боломжтой болохоор нь очдогоор хийх нь хамгийн чухал байв.
 Харин хамгийн анхны SMS мэссэж 1992 онд Их Британи улсад илгээгдсэн нь амжилттай болж хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг. Ийнхүү мэссэж Европт анх мэндэлсэн хэрэг.  10 гаруйхан жилийн өмнө Европт дэлгэрч олны хэрэглээ болсон мэссэж өнөөдөр бүх дэлхий даяар түгээмэл болж, бидний амьдралын байх ёстой нэгэн зүйл болжээ.   

"Мэссэжийн түүх" цааш унших »
Ихэнх хүүхдүүд "Бетховен бол нохой" гэж бодож байна
Энэ жил их сургуульд элсэн орсон ихэнх Америк хүүхдүүд гараараа бичиж чадахгүйн дээр Бетховен бол нохой болохоос алдарт хөгжмийн зохиолч биш, Микеланжело бол компьютерийн вирус, имэйл нь хэт удаан зүйл гэж бодож байна гэж коллежоос тоймлон гаргадаг жил тутмын жагсаалтанд дурьджээ.  
 
Тэд 4 жилийн дараа бакалаврын зэрэгтэй төгсөх бөгөөд Чехословак гэж улс хэзээ ч байгаагүй, Fergie бол нэрт дуучин, /уг нь бол гүнгийн авхайн нэр ажээ/, John McEnroe бол теннисний талбай дээрх гялалзсан од биш, зүгээр л ТВ сурталчилгааны од гэж бодоцгоож байна хэмээн Beloit коллежийн “Mindset” жагсаалтанд тэмдэглэсэн байна.

"Ихэнх хүүхдүүд "Бетховен бол нохой" гэж бодож байна" цааш унших »
Сэтгэлгээний хурдтай бизнес
Майкрософт ингэсэн гэнэ. Өөрсдөө бол энэ дэлхийн хамгийн мундаг технологиудыг бүтээсэн акул. Тэр ч утгаараа тэдний дотоод үйл ажиллагаа бүрэн электонронжсон байдаг гэнэ. Ганц нэг жишээ дурьдахад, тэдний хот муж бүрт байдаг салбарууд нь борлуулалтын янз янзын тайлан гаргаж төв рүүгээ явуулдаг ажээ. Ирсэн тайлангуудыг төвийнхөн аваад дүн мэдээг нь нэгтгэх гэж хамаг цагаа бардаг байж. Тэгэнгүүт ахлах санхүүч нь юм уу даа, нэг нь санал бодол оруулж олон олон ажил болж энэ асуудлыг нэг сайхан автоматжуулаад авч. Түүнийхээ хэрээр үйл ажиллагаа нь хурдлаад, борлуулалтаа нэмээд, хамгийн гол нь тайлангаас гадуур алга болоод байдаг борлуулалт гэж байхаа больжээ.

"Сэтгэлгээний хурдтай бизнес" цааш унших »
Анхны Майкрософтчид
70-аад оны стильтэй эдгээр залуус бол Майкрософтийн анхын багийнхан. бараг 30 жилийн өмнө буюу 1978 оны 12-р сарын 7-нд энэ багийнхан бие биетэйгээ нэгджээ.
"Анхны Майкрософтчид" цааш унших »
(Нийт: 9)